2 жил
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонго “Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байгааг мэдээлсэн. Холбогдох хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллана.
Мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, оролцох боломжгүй. Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2017 онд баталсан хуулиар зохицуулагддаг. Энэ банк иргэдээс хадгаламж төвлөрүүлдэггүй. Гадаадаас эх үүсвэр татаж санхүүжүүлдэг. Ирэх жил нийт 800 сая ам.долларын бондыг эргэн төлөх ёстой. Үүнээс 280 сая ам.доллар нь Самурай бонд Засгийн газрын баталгаатай гарсан. Энэ бондыг Хөгжлийн банк гэрээгээр төлсөн үүргээрээ эргэн төлөх ёстой. Үүнийг тус банк эргэн төлөлтөөрөө төлөх үүрэгтэй.
Хөгжлийн банкны зээлийн график зөрчигдөж байгаа учир өөрийн эх үүсвэрээр бондын төлбөрийг төлөхөд хүндрэл үүсэж болзошгүй. Төрийн өмчит банк учир хэрэв 2023 он гэхэд байдал сайжрахгүй бол бондын эргэн төлөлтийг Засгийн газар хариуцах эрсдэл үүсэж болзошгүй байна. 2023 онд бид Хөгжлийн банкны төлбөрийн чадварыг анхаарч ажиллах шаардлагатай. Өнөөдөр үүсэж байгаа гол асуудал нь зээлийн багцын 55 хувь зөрчилтэй буюу эргэн төлөлтөө хийхгүй байна. Энэ зээлдэгчид хугацаандаа төлөх шаардлагатай" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0