И-баримтын хаягдал цаасыг бордоо болгох зорилгоор цуглуулж эхэлжээ
Хуваалцах:
img

Шамбала2056 - Инженерийн суурин байгуулах төслийн хүрээнд иргэдээс сайн дураар И-баримт буюу худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтын цаасыг цуглуулж, бордоо болгон ашиглахаар болжээ.

Тодруулбал, төслийн багийнхан И-баримтын хаягдал цаасыг гуравдугаар сарын 1-н хүртэл иргэдээс цуглуулж, дахин боловсруулан төслийн талбайд таригдсан болон хавар таригдах моднуудын бордоо болгон ашиглах аж.

Одоогоор Blue Sky Tower-ын баруун талд байрлах Jack's Coffee салбар болох Nitro B-д:

  • Даваа - Баасан: 09:00 - 23:00
  • Бямба & Ням: 09:00 - 21:00 цагийн хооронд хүлээн авч байгаа юм байна.

Төслийн албан ёсны цахим хуудсанд энэ тухай "Таны бидэнд өгсөн И-баримтуудыг бид нэгдсэн байдлаар 3 дугаар сарын эхэнд төслийн талбай руу тээвэрлэж таригдсан мод болон хавар таригдах модны бордоо болгон боловсруулж ашиглах юм. Хол замыг туулах үедээ задрахаас сэргийлэн доорх зургийн дагуу И-баримтуудыг аль болох сайн тэгшилж, боож өгнө үү" хэмээн бичжээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img