575 хүнээс коронавирус илэрч, зургаан хүн нас баржээ
Хуваалцах:
img

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9023 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлын  570 нь дотоодын халдвар бол нийслэлд 492, хөдөө орон нутагт 78, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт 50099 тохиолдол  боллоо. Харин 865 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 43586 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 227 хүн эндээд байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img