Маргаашнаас спорт заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгоно
Хуваалцах:
Спорт, заал танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урилах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгосон байна. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриаллаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0