Канадын Ерөнхий сайд жагсагчдын дансыг царцаахаа мэдэгдлээ
Хуваалцах:
img

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт коронавирусний эсрэг журмыг эсэргүүцсэн жагсаалыг дарахын тулд онц байдлын хууль ашиглахаа мэдэгджээ. Мөн жагсаал цуглаанд оролцсон бүх хүний хувийн дансыг шүүхийн шийдвэргүйгээр царцаах эрхийг банкуудад олгоно гэв.

Нийслэл Оттава хотын төвийг хаагаад буй жагсагчид коронавирусний хязгаарлалтыг, тэр дундаа нэгдүгээр сарын 15-нд баталсан ачааны машины бүх жолоочийг вакцинд хамруулахыг шаардсан хуулийг эсэргүүцэж байгаа юм. 

Хоёрдугаар сарын 8-наас хойш жагсагчид Онтарио дахь Америкийн Детройт болон Канадын Виндзорыг холбосон Амбассадор гүүрийг хаажээ. Канад руу нэвтрэх боломжгүй болж, АНУ руу чиглэсэн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан байна. Энэ гүүрээр хоёр улсын нийт худалдааны 25 хувь нь дамждаг. Канад, АНУ-ын хил дээрх Амбассадор гүүрийг хаасны улмаас Форд, Тоёота, Женерал Моторс, Стеллантис зэрэг хэд хэдэн үйлдвэр үйлдвэрлэлээ түр зогсоосон байна. Бямба гарагт Онтарио мужийн Дээд шүүх Канад-АНУ-ын хилийг хаасан ачааны машинуудыг зогсоох тогтоол гаргажээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img