2 жил
Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр “ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий консулын газрын үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл болох бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үндэс болно гэдгийг Ерөнхий консул Ё.Нямжав онцлов.
“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв”-ийн захирал Г.Гангамөрөн энэ удаагийн хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон, ач холбогдолтой арга хэмжээ болсныг сайшааж, бодит мэдээлэл солилцоо нь бизнес эрхлэгчдэд нэн чухал болохыг дурдав.
Хэлэлцүүлгийн үеэр Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй “Shanghai Shine” Trading Co.,Ltd, гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл “Монгол бүтээгдэхүүн өмнөд Хятадын зах зээлд” сэдвээр, “High Payment Solution” ХХК-ийн газрын захирал Б.Эрдэнэ “Хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр, “SFSL” ХХК-ийн менежер Б.Эрдэнэцэцэг “Гараас гарт олон улсын шуудангийн үйлчилгээ” сэдвээр, МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Мэлмүүн “БНХАУ-д зохион байгуулагддаг томоохон экспонууд” сэдвээр тус тус илтгэл тавив. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, мэдээлэл туршлагаа хуваалцав.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0