Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг шалгуулахаар АТГ-т хандлаа
Хуваалцах:
img

Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө олны нэрлэж заншсанаар Орос 3 дугаар сургуулийн захирлын талаар "Паразит" хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн бөгөөд энэ явцад цуглуулсан баримтууддаа тулгуурлан Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа нь энэ юм. 

Сэтгүүлч С.Будрагчаа "АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ш.Дашдаваад хүргүүлж буй албан бичгээ уншиж танилцуулъя. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй Эрхга ХКК-тай Түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаан 845,874,070-1,120,987,008 төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг Түрээсийн гэрээний хамт албан ёсоор хүргүүлж байна.

Тэрбээр 2015-2021 оныг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлэхийн зэрэгцээ дээрх хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдэгт итгэж байна" гэв.

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img