В.Путин Украиныг тойрсон асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгджээ
Хуваалцах:
img

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг тойрсон нөхцөл байдал болон аюулгүй байдлын баталгааны асуудлаар “хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "CNN" телевизийн сэтгүүлчид мэдэгджээ.

"Ерөнхийлөгч Путин юуны түрүүнд хэлэлцээ, дипломат харилцааг үргэлж шаардаж ирсэн... мөн үнэн хэрэгтээ тэрбээр ОХУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлыг санаачилсан. Украин бол асуудлын зөвхөн нэг хэсэг бөгөөд энэ нь Оросын аюулгүй байдлын баталгааны илүү ноцтой асуудлын нэг хэсэг, мэдээж хэрэг Ерөнхийлөгч Путин хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэж Д.Песков мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Орос, Өрнөдийн харилцаа улам хурцадмал болж, Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал улам дордож байна. Вашингтон, Брюссель Москваг цэргээ хөрш улсынхаа хил рүү татаж, "халдлагад бэлтгэж байна" гэж буруутгаж буй. Үүнтэй холбоотойгоор Умард Атлантын эвсэл Зүүн Европод нэмэлт хүч, цэргийн бүрэлдэхүүн илгээж оролцоогоо бэхжүүлж байна.Харин Кремль эдгээр буруутгалыг үгүйсгэж, ОХУ-ын хил орчимд эвслийн цэргийн оролцоог бэхжүүлэх шалтаг болгож байна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Орос улс НАТО болон АНУ-д аюулгүй байдлын баталгааны тухай баримт бичгийн төслийг хүлээлгэн өгсөн бөгөөд гол шаардлага нь эвслийг дорно зүгт өргөжүүлэхгүй байх явдал байсан боловч барууны түншүүд нь нэгдүгээр сарын сүүлчээр бичгээр хариу өгөхдөө Оросын талын энэхүү шаардлагыг хүлээж аваагүй юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img