С.Энхболд: Тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Хуваалцах:
img

   Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий сайд нийт хүн амыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах үүрэг өгсөн. Алсын хараа 2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд үзлэг оношилгоонд хамруулахаар тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн, сайжруулах гэсэн бодлогын бичиг баримтад тусгасан.

   Манай улсад 2018 оноос насны багцаар Эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тогтолцоо бүрдсэн. 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санд төвлөрүүлсэн. Тэгэхээр урьчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Хоёрдугаарт, цаашид гарах санхүүгийн эрсдэлээс гарах бүрэн боломжтой. Манай улсын дундаж наслалт эмэгтэй 70.8 хувь, эрэгтэй 60.6 хувь байдаг. 2024 онд насны зөрүүг таван жил болно гэж мөрийн хөтөлбөрт тусгасан. Тиймээс тавдугаар сарын 1-ээс иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах аяныг эхлүүлнэ” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img