Ч.Номин: Монгол уран бүтээлчид гаднын наадамд Соёлын яамны дэмжлэгтэй оролцох боломжтой боллоо
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д хөгжлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгт бүтээлч эдийн засаг гэж орсон. Бүтээлч эдийн засгийн хүрээнд аялал, жуулчлалын салбарын хөгжлийг соёлын салбартай хослуулах бодлого баримталж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсад нэр хүндтэйд тооцогддог “Канын кино наадам”, “Венецийн дүрслэх урлагийн наадам”-д оролцох шийдвэр гарлаа. Цаашид уран бүтээлчид дэлхийн хэмжээний томоохон кино урлаг, дүрслэх урлагийн наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж байна. Мөн Монгол Улс Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах эхний сууриа тавьсан. Одоогийн байдлаар тухайн кино продакшнуудын нэрийг нь зарлах боломжгүй” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img