Хөдөө аж ахуйг дэмжихэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
Хуваалцах:
Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.
Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна.
Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай энэхүү хөнгөлөлттэй зээл нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй. Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах хэрэгтэй юм. Одоогийн байдлаар 2165 хүсэлтэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111