Сургуулийн орчинд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зохицуулалт байхгүй
Хуваалцах:
img

ЕБС-ийн орчин дахь дарамт, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит уулзалт болж судалгааны үр дүнг хэлэлцэж, Боловсролын болон бусад хуулиудад орох заалтууд, бусад арга хэмжээний талаар ярилцлаа.

Хамтарсан ажлын хэсгээс ирэх гуравдугаар сард ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон нийтийн хэлэлцүүлэг хийж талуудын байр суурийг сонсоно. Мөн Боловсролын тухай хуулиудад тодорхой зохицуулалт оруулж, хамтын ажиллагааны талаарх зөвлөмжүүд гарах юм.

ЕБС-ийн сурагчид нэгнийгээ, дээрэлхэх, бүлэглэн зодох хэргүүд удаа дараа гарч байгаа ч сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах сайн зохицуулалт байхгүй, хүүхэд хамгааллын үүрэг бүхий албан тушаалтан, байгууллагуудын уялдаа тааруу байгаа нь ажиглагдаж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img