Ковид уу, ханиад уу гэдгийг ялгах технологи нэвтэрчээ
Хуваалцах:
img

"Ковид 19" эсвэл ханиад туссан уу гэдгийг ялган таних технологи Монгол Улсад нэвтэрчээ. Тодруулбал, Альфа доктор болон Жидакс компани хамтран "Их бараат" лабораторид БНСУ-ын биотехнологи дээр суурилсан PCR шинжилгээний хоёр тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна

15 минутад коронавирусийг илрүүлэх "BBB" оношилгоо

Тус төхөөрөмж нь сорьцыг 15 минутын хугацаанд шинжлэх чадалтай. Зөвхөн "Ковид 19"-ийн шинжилгээ хийхгүй, халдварт болон халдварт бус 50 гаруй өвчний эрт илрүүлгийг хийх хүчин чадалтай ажээ. Тухайлбал, нэг дусал цусаар хорт хавдартай байна уу, өөр өвчин байна уу гэдгийг шинжилж болно. Энэхүү аппаратыг зөөврөөр авч явах боломжтой учир дуудлагаар шинжилгээ хийх боломжтой юм.

БНСУ-ын жи системийн аппарат

БНСУ-ын жи системийн аппарат нь 16 хүний сорьцын шинжилгээний хариуг 45 минутын дотор гаргадгаараа онцлог. Үүний хүрээнд "Ковид 19" уу, ханиад уу гэдгийг 100 хувь илрүүлэх чадалтай. Мөн амьсгалын дээд замын халдвар болон доод замын халдвар, сүрьеэг оношлох боломжтой юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img