“Хөх сувд-2022" буюу “ICE FESTIVAL” 2022 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдах юм. Одоогоор "Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг өнгөрсөн амралтын БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын бэлтгэл ажилтай танилцах үеэр орон нутгийн удирдлага хэлж байв. Тодруулбал, 10,000 орчим иргэн, 3,000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдцийг бэлтгэж байгаа аж.
“Хөх сувд-2022" мөсний баярын хөтөлбөр:
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0