Л.Оюун-Эрдэнэ: Барилга, хот байгуулалтын яамыг гэр хороолол руу нүүлгэнэ
Хуваалцах:
Засгийн газар ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр, нээлттэй зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр "Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ. Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтайгаа асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэ" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0