ШҮҮХ: Н.Алтанхуяг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй
Хуваалцах:
img

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй гэж үзжээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягыг Захиргааны хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу "Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж дүгнэжээ. Ингэснээр Н.Алтанхуягийн сонгуулийн ерөнхий хороонд гаргасан тавдугаар сарын 05-ны өдөр гаргасан "АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэсэн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгох" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ардчилсан намаас 4 жилийн хугацаатай хассан, одоо ч Сонгинохайрхан дүүргийн намын гишүүдийн бүртгэлд байхгүй тухай дүүргийн намын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Очирбат албан бичгээр мэдэгдэж байжээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img