Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны нэгдүгээр сард 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.5 (4.9 дахин) тонноор нэмэгджээ.
Нэгдүгээр сард агаараар дотоодод 0.7 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (2.6 дахин) тонноор, олон улсад тээсэн ачаа 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.1 (4.9 дахин) тонноор нэмэгдсэн байна.
Агаарын тээврээр зорчигчид дээрх сард 41 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.8 (5.7 дахин) мянган хүнээр ихэсчээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 6.4 (18.6 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Пукет, Истанбул чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Харин рон нутагт зорчигчид нэгдүгээр сард 21.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд Ховд чиглэлийн зорчигч 16.5, Өлгий чиглэлийн зорчигч 5.3, Улиастай чиглэлийн зорчигч 4.7 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Олон улсад зорчигч мөн сард 19.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.7 (13.8 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл, Истанбул, Пукет чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 1 дүгээр сард 45 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (5.7 дахин) тэрбум, өмнөх сарынхаас 11.4 (33.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0