“Капитал банкны хохирол барагдуулах ажиллагаа одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үр дүнгээс хамаарна”
Хуваалцах:
img

“Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийн төгсгөлд Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

– Даатгагдаагүй хадгаламж эзэмшигч болох төрийн хоёр байгууллага, гурван иргэн үлдсэн гэж ярилаа. Ямар байгууллагууд вэ. Мөн хэр хэмжээний үлдэгдэл байгаа вэ?

– Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон нь Нийгмийн даатгалын ерөнхий газар байгаа. ЭМДС-гийн үлдэгдэл 136.1 тэрбум төгрөгөөр багасаад 91.4 тэрбум төгрөг байна. Харин НДЕГ-ынх 104.2 тэрбум төгрөгөөр багасаад 70.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар байна. Үүн дээр нэмэгдээд 22.9 тэрбум төгрөгийн гэрээ эцсийн шатандаа явж байгаа ба ирэх долоо хоногт гарын үсэг зураад хөрөнгүүдээ хүлээлцэнэ.

Хөрөнгө шилжүүлэх процесс хүртэл бид хохирол барагдуулах ажлаа хийнэ. Цаашлаад тус хоёр байгууллага журмынхаа дагуу дуудлага худалдаа зохион байгуулна. Биднээс авсан дүн дээрээ тодорхой хэмжээний зардлаа оруулж, анхны дуудлага худалдааны үнээ тавин дуудлага худалдаагаа явуулж байгаа юм билээ. 

– Нийт зээлийн 94.5 хувь нь чанаргүй байна гэсэн. Зээлдэгчдэд бүгдэд нь хэрэг үүсгэсэн үү?

– Бүх зээлээ шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гаргуулсан. Зарим зээлдэгчдийн хувьд нас барсан, сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа. Шүүхийн шийдвэр гарчихсан, дүн нь тодорхой болчихсон, барьцаа нь байгаа учраас энэ ажиллагаа одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үр дүнгээс хамаарна. Өөрөөр хэлбэл хохирол барагдуулах ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үр дүнгээс хамаарна. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран төлөвлөгөө гаргаж,  гэрээ байгуулаад Монгол Улс даяар ажиллаж байна.

– Магадгүй та энэ ажилд томилогдоход аавын тань нөлөө орсон уу?

– Хувийн асуулт асууж байгаа ч би хариулъя. Миний аав Г.Туулхүү гэж хүн бий. 2000 оны эхээр ШШГЕГ-т ажиллаж байсан. Одоо  ажил үүргийн хувиар ШШГЕГ-т ажилладаггүй. Хэрэв нөлөөлж болдог байсан бол хохирол барагдуулах ажилд нөлөөлүүлж болох байх. 

Би 2007 оноос хойш Монголбанканд ажиллаж байгаа, хуульч мэргэжилтэй хүн. Дундуур нь хоёр жил мастерт явж ирээд Монголбанканд ажиллаж байх үедээ эрх хүлээн авагчаар явсан. Би сайн дураараа энэ ажилд ажиллаагүй бөгөөд миний аав энэ ажлыг сонирхож намайг явуулахгүй. Энэ нь тийм ч хүсээд байх ажил биш. Миний зарчим ч бас аав, ээжийнхээ нэрийг барьж явдаг хүн биш.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img