535,607 ширхэг хувьцаа арилжжээ
Хуваалцах:
img

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 200,469,954  төгрөгийн үнийн дүн бүхий 535,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс ложистикс" ХК (ETR +15.00%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.23%) болон "Увс чацаргана" ХК (CHR +3.85%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" ХК (HSR -14.75%), "Монгео" ХК (MOG -14.29%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -7.95%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 38,967 ширхэг нэгж эрхийг 29,547,284 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,997 ширхэг үнэт цаасыг 199,540,160 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаанд нийт 6804 ширхэг үнэт цаас 680,400 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.12% хувиар буурч, 36,937.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,382,960,482,938 төгрөг боллоо.

 

                                                              МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img