Мобиком Корпораци сүлжээний дэд бүтцийг сайжруулах технологийг нэвтрүүллээ
Хуваалцах:
img

Мобиком Корпораци нь АНУ-ын “IP Infusion” компанитай хамтран  “Disaggregated Cell Site Gateway” буюу мэдээллийн сүлжээний дэд бүтцийг сайжруулах, зах зээлд өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах технологийг туршиж, амжилттай баталгаажууллаа. Ингэснээр хэрэглэгчдэдээ шинэ, шилдэг үйлчилгээг хямд үнээр хүргэж, илүү уян хатан, өндөр багтаамжтай сүлжээгээр үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Бид 1996 оноос хойш олон улс дамнасан харилцаа холбоо, интернэт болон хиймэл дагуулын харилцаа холбоо зэрэг мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 2022 оны 1-р сарын байдлаар Мобиком Корпораци нь Монгол улс даяар хамгийн өргөн, хүртээмжтэй сүлжээний дэд бүтцийг бий болгож, мобайл үйлчилгээний зах зээлийн 41.8%-ийг эзэмшин, нийт суурин газрын 99.7%-д сүлжээ, үйлчилгээгээ найдвартай хүргэн ажиллаж байна.

Энэ ч утгаараа бидэнд сүлжээнийхээ дэд бүтцийн зардлыг бууруулах, уян хатан байдлыг нэмэгдүүлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг өргөнөөр олгох илүү дэвшилтэт, боловсронгуй сүлжээний технологи, үйлдлийн систем шаардлагатай байдаг. Үүний тулд бид “IP Infusion” компанийн “OcNOS” болон “UfiSpace” компанийн “S9500-30XS” роутерүүдийг мэдээллийн сүлжээний дэд бүтцэдээ хослуулан ашиглах болсныг дуулгая.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img