Чуулганы дараа ҮАБЗ хаалттай хуралджээ
Хуваалцах:
img

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдсан байна. УИХ-ын 2022 оны хаврын чуулган нээлтээ хийсний дараа тус хуралдааныг зарлажээ.  Хурлаар УИХ-ын гишүүдэд олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл өгсөн байж магадгүй гэсэн мэдээлэл байна. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага юм. ҮАБЗ-ийн тэргүүнээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харин гишүүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ажилладаг. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img