УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталсан
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь, Дорноговь аймгаас бусад аймаг руу чиглэх хот хоорондын бүх төрлийн зорчих хөдөлөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлж байна. Насанд хүрсэн зорчигчид КОВИД19-ын эсрэг дархлаажуулалтын давтан тунд хамрагдаж 14 хоносон, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн бол саадгүй зорчино. Анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болно.
0-17 хүртэл насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, тухайн очсон газартаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг шаардана. Өмнөговь, Дорноговь аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчино. Энэхүү хязгаарлалт 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0