Б.Жавхлан: ЗГ баталгаа гаргаж, мах, гурил, шатахуун нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн татаасыг төлнө
Хуваалцах:
img

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төсөл өргөн барихаар болсон. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус хуулийн төслийн агуулгыг дараах найман чиглэлд базаж танилцууллаа:

  • Нэгт, тус хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэнэ
  • Хоёрт, мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар нь дамжуулан олгох, үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэх
  • Гуравт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад зах зээлээс Лондонгийн металын бирж дээрхээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авах
  • Дөрөвт, мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн  татварыг 5 хувь хүртэл бууруулах
  • Тавт, мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Засгийн газар баталгаа үүнд гаргана
  • Зургаад, газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах
  • Долоод, энэ мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах
  • Наймд, гадаад иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох.

Тус хуулийн үйлчлэх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл байхаар тусгажээ. Хуулийн төслий УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих юм байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img