Оросын алдартай улс төрч Владимир Жириновский таалал төгсжээ
Хуваалцах:
img

Оросын Либерал Ардчилсан Намын дарга, үндсэрхэг үзэл, хурц ширүүн хэл яриагаараа алдартай улс төрч Владимир Жириновский өчигдөр 75 насандаа таалал төгсжээ. Тэрбээр коронавирусийн халдвар авсныхаа дараа энэ оны хоёрдугаар сарын эхээр Москва хотын төв эмнэлэгт хэвтэж байсан юм.

Жириновский 1990-ээд оны эхээр Оросын улс төрд байр сууриа эзэлж, Ельцин, Путиний засаглалын 30-аад жилийн турш Төрийн Думын гишүүнээр ажиллажээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэрээ дэвшүүлж байсан ч 10-аас дээш хувийн санал авч байгаагүй юм. Эхэн үедээ Жириновскийг оросууд Ельциний хүчтэй өрсөлдөгч гэж хардаг байсан гэдэг. Гэвч сүүлдээ тэр этгээд зан ааш, үг хэллэгийнхээ улмаас нэр хүндээ алдаж, Оросын улс төр дэх “олныг хөгжөөгч” болж хувирсан юм.Түүний нам нэрэндээ тохироогүй бодлого, үйл ажиллагаа явуулж, Путиний “Нэгдсэн Орос” намыг ихэнхдээ дэмждэг байлаа.

Эх сурвалж: Radio Free Europe, Russia Today

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img