2 жил
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дэд дарга, хурандаа ..-ийн хоригдлоо зодож, танхайрсан гэх утга бүхий дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ.
Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа. Тэрбээр “Тухайн хоригдсон этгээд нь бусдын биед буюу нэг өрөөнд хоригдож байсан хүмүүст хүч хэрэглэж, халдсан, шаардлага тавьсан албан хаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, өөрийнхөө амийг егүүтгэхийг удаа дараа завдсан байдаг. Тухайн бичлэг нь хоригдлын ёс бус үйлдлийг таслан зогсоох үеийн бичлэгийг нэг хэсэг нь. Албан хаагч нь тухайн этгээдийн амиа егүүтгэх оролдлогыг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлсэн нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Мөн манай байгууллагын дотоод хяналтаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтын дараа хариуцлага алдсан албан хаагчид хариуцлага тооцох байх” гэлээ.
Ташрамд дурдахад, тус хоригдол нь өмнө нь долоон жил ял эдэлж байсан бөгөөд ингэхдээ хулгай, танхайн хэргээр хэсэгчилж хоригдож байжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0