Б.Пүрэвдорж: НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгох хуулийн төсөл санаачилж болохгүй
Хуваалцах:
img

   УИХ-ын чуулганаар НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгоно гэдэг санаачилга гаргасан. Ингэхдээ жишээгээ буруу аваад нийгэмд янз бүрээр хэлэгдэж байх шиг байна. Тэгэхээр залуу гишүүд жишээ авахдаа болгоомжтой байх хэрэгтэй. НӨАТ-ын дөрвөн хувийг буцааж өгнө гээд байгаа юм. Энэ талаар хууль санаачилж болохгүй. Засгийн газар татвартай холбоотой хууль санаачлах хэрэгтэй. Харин би бол санаачилсан байгаа. Яагаад гэвэл, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан, үүний өмнөх өдөр НӨАТ-ын татварыг таван хувь болгох НӨАТ-ын төслийг өргөн барьсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэлэлцүүлэх гээд яваад болохгүй байна. Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн, барааны үнэ өссөн үед иргэдээ тодорхой эдийн засгийн боломжийг гаргаж өгөх зайлшгүй хэрэгтэй байна. Энэ бол НӨАТ-ын татварыг таван хувь болгох хууль байгаа юм. Үнэхээр бараа бүтээгдэхүүн борлуулах үе шат бүрд тодорхой зардалд тавигддаг НӨАТ-ын татвар, ялангуяа, баруун аймагт амьдарч байгаа хүмүүст очиход л нэг талх дээр ойролцоогоор 110 төгрөг нэмэгдээд байгаа. Үүнийг бид шийдэж, илүү хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулах боломжинд аваачих юм. Өнөөдрийн байдлаар 138 аж ахуй нэгж байгаа. Түүний 80 мянга нь НӨАТ төлөгч болсон. Нэг НӨАТ төлөгч нэмэгдэхээр нөгөө НӨАТ төлөгчийг зайлшгүй бүртгэхээс өөр аргагүй байдал хүрнэ. Хоёрдугаарт зарим НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд зарим НӨАТ-аасаа зугтдаг” гэв. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img