ЦЕГ: Дүрэмт хувцасны үзлэг хийх үеийн зургийг ашиглаж, буруу мэдээлэл түгээсэн байна
Хуваалцах:
img

 Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэд үнийн өсөлтийг эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл нэгэн иргэн цахим хуудастаа “Цагдаа нар хар үүрээр цугларч, жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаал, цуглаанд оролцох иргэддээ хүч хэрэглэхээ бэлдэж байна” гэх тайлбартай зургийг нийтэлсэн байдаг.

    Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Худал мэдээлэл. Цагдаагийн албан хаагчид дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс зуны хувцсанд шилжсэнтэй холбогдуулан албан хаагчдад дүрэмт хувцасны үзлэг зохион байгуулсан. Энэ үеийн зургийг хөндлөнгөөс авч, “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс Төр хүч хэрэглэх үү. Үүрийн таван жингээс л ингэж цуглуулан бэлэн байдалд байлгасан гэх. Ямар дайн самуун биш дээ” хэмээн нийтэлсэн нь худал, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл болно” гэлээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img