Б.Баатархүү: Цагдаагийн долоон албан хаагчийн хөл хугарч, толгой нь хагарсан
Хуваалцах:
img

Төв талбайд болсон жагсаалын үеэр 67 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

       Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өчигдөр жагсаал 18:00 цаг хүртэл хэвийн явагдаж байсан.  Жагсагчид цагдаагийн байгууллагын тавьж байгаа зөвлөмж, шаардлагыг биелүүлж байсан. Харин 18:00 цагт жагсаалын бүтцэт өөрчлөлт орсон.  Ажил тарах ачааллын үед төв замыг хааж эхэлсэн. Учир нь хүмүүүс төв зам руу орж замын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн. Тэгээд барахгүй болохоор төв дөрвөн замыг хаасан.  Одоогийн байдлаар цагдаагийн долоон албан хаагчийн хөл хугарч, толгой нь хагарсан. Зүгээр явж байсан хүмүүсийг бид барихгүй. Тэдгээр залуус бол гал гаргасан, мод чулуу шидэж, жагсаалыг будлиантуулсан” гэв 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img