Ардчилсан намын удирдлагууд М.Энхсайхантай уулзжээ
Хуваалцах:
img

2021 оны 5-р сарын 21-ний өдөр М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд үзэл санааны хоригдол М.Энхсайхантай ШШГЕГ-ын хорих ангид очиж уулзжээ. Уулзалтаар Amnesty International олон улсын хүний эрхийн байгууллагаас Ерөнхий Сайд М.Энхсайхантай холбоотой гаргасан мэдэгдэл болон Монгол Улс дахь хорих ангиудын нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

АН-ын дарга М.Тулгат хүний эрхийн асуудал шоронгийн хашааны цаана ч мартагдах ёсгүй гээд, "Шоронгоо эргэе!" хөдөлгөөнийг хуулийн сургуулийн багш оюутнуудаас эхлэн санаачлах хэрэгтэй талаар ярьсан юм. Ерөнхий Сайд М.Энхсайхан "Улс төрийн намын удирдлагуудаас шорон эргэж буй анхны дарга болон ирсэнд талархал илэрхийлээд, надаар дамжуулан шоронд хоригдож байгаа нийт иргэдээ эргэж нөхцөл байдалтай нь танилцлаа гэж ойлгож байна" гэсэн байна. Уулзалтын үеэр Ерөнхий Сайд М.Энхсайханыг АН-ын даргын зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьжээ.

Өнгөрсөн 4-р сарын 7-ны өдрийн АН-ын Их Хурлаар М.Энхсайхан болон нэр бүхий иргэдийг "үзэл санааны" хоригдол хэмээн зарласан бөгөөд уг асуудлаар Amnesty International болон Human right watch байгууллагуудад ханджээ. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img