Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр нийслэл Пёньян хотод шинээр байгуулагдсан 10,000 айлын орон сууцны хорооллыг нээсэн тухай албаны эх сурвалж өнөөдөр өглөө мэдээлжээ.
Пёньян хотын Сонсин, Сонхва дүүргүүдэд нийтдээ 10,000 айлын орон сууцны хороолол, 80 давхар цамхаг ашиглалтад орж байгаа юм байна. Ким Жон Ун шинэ хорооллын нээлтийн туузыг хайчилж, оршин суугчдынх нь амьдралд аз жаргал хүссэн тухай Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг дамжуулжээ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед гайхамшигт бүтээн байгуулалтыг цогцлоосон барилгачид, зэвсэгт хүчний алба хаагчдын гавьяаг магтан дуулжээ.Өнгөрсөн онд болсон эрх баригч намын наймдугаар бүгд хурлын үеэр 2025 он гэхэд Пёньян хотод нийт 50,000 айлын орон сууц ашиглалтад оруулах зорилтыг зарлаж байсан юм.
Үүнээс эхний 10,000 айлын орон сууц нь Умард Солонгосыг үүсгэн байгуулагч, Ким Жон Уны өвөг эцэг Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн өмнө ашиглалтад орж байна. Ким Ил Суны мэндэлсний ой дөрөвдүгээр сарын 15-нд тохиох юм.
Эх сурвалж: Yonhap News
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0