Өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдана
Хуваалцах:
img

   УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдана. 

10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай хийнэ.

11.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсох
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

12.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /ХЭҮК-ын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Өргөдлийн дагуу хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

15.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл /Засгийн газар 2022.03.23-нд ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
  • Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

  • Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно
  • Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга Соёлын сайдын мэдээлэл
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /дөрөвдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img