Утаан дахь үнсний хэмжээ бууруулах уутат шүүлтүүр суурилуулж байна
Хуваалцах:
img

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 500.0 сая төгрөгийн санхүүжилтээр Дорноговь аймгийн дулааны станцын III, IV зууханд утаан дахь үнсний хэмжээ бууруулах уутат шүүлтүүрийн угсралтын ажлыг “ТЕРМОМАСТЕР” ХХК гүйцэтгэн туршилт тохируулгын ажлыг хийж байна.

Шинэ дэвшилтэт технологи болох уутат шүүлтүүр суурилуулснаар дулааны станцын яндангаас гарч байгаа утааны хийтэй тээвэрлэгдэн агаарт хаягдах үнсний хэмжээг 99,9 хувь бууруулж стандарт хангасан байгаль орчинд ээлтэй, орон нутгийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн албаныхан мэдээллээ. Дээрх ажлыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нарын  санаачлагаар хэрэгжүүлж байгаа аж.

Дорноговь аймгийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК нь хөдөөд найман салбартай нийт 300 гаруй ажилтантай томоохон компани юм.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img