Онцгой байдлын дарга нар осолдож, дөрвөн хүний биеийн байдал хүнд байна
Хуваалцах:
img

     Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий дарга нар зам тээврийн ноцтой осолдож, дөрвөн хүний биеийн байдал хүнд байна. Тодруулбал, өнөө өглөө 04:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Баруунхараагийн нутаг дэвсгэрт “Ланд-200” маркийн автомашин осолдсон. Онцгой байдлын нэр бүхий дарга нар байсан гэсэн. Албан ажлаар явсан уу, амин хувийн ажилтай явсан уу гэдгийг нь мэдэхгүй. Осол болсон даруй Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг ирж, гэмтсэн хоёр хүнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөж авч явсан. Хүмүүсийг Улаанбаатар хот руу зөөвөрлөсний дараа дахин нэг нисдэг тэрэг Баруунхараад буулаа. Одоо үлдсэн хүмүүсийг  авч явах гэж байгаа бололтой” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img