Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт өчигдөр мөндөр орж, аянга буужээ
Хуваалцах:
Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 93 километрийн зайд өчигдөр 14:30 цагийн үед мөндөр орсны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” компанийн механикчтай холбогдоход уурын зууханд /Булат-1.45 мвт/ бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0