2 жил
Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүллээ. Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий Энканто цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай хүн явах боломжгүйд хүрсэн.
Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгалаа.
Захирамжийн дагуу өнөөдөр Камдер ХХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн өгч, даваа гарагаас стандартад нийцсэн явган хүний болон дугуйн зам барьж эхлэхээр төлөвлөлөө.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0