НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ
Хуваалцах:
Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож буй билээ. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаан олголтоос авто тээврийн хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр зэргийг төлөх боломжтой болсон билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0