2 жил
Төсөвт тодотгол хийж, хэмнэх талаар хуулийн төслийг УИХ хэлэлцэв. Энэ үеэр цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолны зардлаас 1.4 тэрбум хасах асуудлаар УИХ-ын гишүүн П.Анужин байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Үнэндээ тайван аятайхан ярих гээд болохгүй сэдэв юм аа, яагаад гэхээр үр хүүхдийн хоол хүнсний асуудал бол ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн суурь үндсэн асуудал болдог юм аа. Өнөөдөр бид нар хүүхдүүдийнхээ ам руу нь орох аяга хоолноос очиж очиж төсвийн таналт аа хийж байгаа бол Монгол улсын эмгэнэл. Энэ бол эмгэнэл.
Өнөөдөр Монгол улс хорт хавдар, тэр дундаа хоол боловсруулах замын хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа. Үүний гол учир нь хүүхэд ахуй үеийн амьдралын хоолны буруу хэв зуршил. Тэр дундаа сургууль дээр өгч байгаа болох болохгүй, муу сайн тосонд шарсан пирошки идсэний л гор шүү дээ. Энийг сууриар нь засах ийм сайн хууль хийчхээд түүндээ нийцүүлэх гээд ийм алхам, хэдэн тэрбумаар нь хөгжлийн банкнаас зээл авсан хулгайчуудтайгаа тэ чадахгүй байж 1,4 тэрбумыг хүүхдүүдийнхээ хоолноос харамлаж байна гэдэг бол Монгол улс энэ таналтыг хийж байгаа сангийн яам зохих байгууллагууд хүмүүсийн эмгэнэл. Тийм учраас би энэ хассан дүнг буцааж хэвээр нь оруулах саналыг оруулж байгаа юм” гэлээ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0