Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэггүй болно
Хуваалцах:
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангаруулна гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тодруулбал, онц хүнд гэмт хэрэгт торгох шийтгэл ногдуулахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх зохицуулалт тусгасан байна. Мөн авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хамгийн багадаа 5 жил болгож, энэ төрлийн гэмт хэрэгтэн нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгажээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0