Хэнтий аймгийн нэг хүнд ногдож буй хөрөнгө оруулалтын дүн нийслэлийнхээс найм дахин өндөр байна
Хуваалцах:
img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж  байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр төсвийн хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр хэмнэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд танилцуулахдаа энэ удаагийн төсвийн тодотголоор

  • конторын барилга 6
  • наадмын талбай 3
  • соёлын төв 7
  • спорт заал, цогцолбор 3
  • усан бассейн 2
  • конторын тоног төхөөрөмж 18
  • конторын их засвар 12
  • айргийн өргөө 1
  • орон нутгийн тохижилт 6
  • нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгасныг тодотгосон. Үр дүнд нь үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1,500 гаруй орон тоо хасагдаж байгаа гэж мэдээлсэн.

Тэгвэл 2022 оны Төсвийн тухай эхний баталсан хуулиар төсвийн хөрөнгө оруулалт яаж тусгагдсаныг эргэн сануулъя.

Ялангуяа, нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын дүнгээр Хэнтий аймаг хамгийн өндөр буюу 2.74 сая төгрөг байгаа нь 2021 оны төсөвтэй харьцуулахад 70% өссөн бол Завхан аймагт 372 мянга орчим төгрөг байв.  Харин хамгийн олон хүн ам суурьшиж байгаа Улаанбаатар хотын нэг хүнд 344 орчим мянган төгрөг ногдож байгаа нь улсын дунджаас доогуур байгаа юм. 21 аймаг болон нийслэлийг нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын дүнгээр жагсаавал Улаанбаатар хот сүүлээсээ гуравт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн нэг хүнд ногдож буй хөрөнгө оруулалтын дүн Улаанбаатар хотынхоос найм дахин өндөр байна.

Нэг хүнд харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалт хамгийн өндөр байгаа эхний 10 аймагт:

  1. Хэнтий
  2. Дорнод
  3. Дархан
  4. Төв
  5. Ховд
  6. Архангай
  7. Говь-Алтай
  8. Говьсүмбэр
  9. Хөвсгөл
  10. Увс аймаг бичигдэж байгаа юм. 

БНХАУ-д өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа коронавирусийн халдварын тохиолдол, хойд хөршийн хийж байгаа дайны нөхцөл байдлаас үүдэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэд жагсаал хийн шаардлага тавьснаар Засгийн газар тодорхой өөрчлөлтүүд хийж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан төрийн хэмнэлт хийхээр болоод буй.

Засгийн газар 2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг анх өргөн мэдүүлэхдээ хэт өөдрөгөөр төсөөлж, Монгол Улс түүхэндээ байгаагүй өндөр буюу 15.8 их наяд төгрөгийн орлого хуримтлуулна гэж тооцсон. Тухайлбал, АМНАТ-ын орлогоос 2 их наяд төгрөг олохоор төлөвлөсний 37% буюу 799 тэрбум төгрөгийг 36.7 сая тонн нүүрс экспортолж олохоор тусгасан. Гэвч одоогийн байдлаар Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 3 сая тоннд хүрээгүй байгаа юм. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img