Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл ирэх сарын 21-ний өдөр Сөүл хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай анхны дээд хэмжээний уулзалтаа хийх гэж байна. Энэ уулзалтаар хоёр улсын хоорондын харилцаа, Хойд Солонгосын бодлого, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад олон улсын чанартай асуудлуудыг хэлэлцэнэ гэж өчигдөр /2022.04.28/ мэдэгдлээ.
Байден ирэх сарын 20-22-нд Өмнөд Солонгост айлчлахаар товложээ. Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд албан тушаалаа хүлээж авах юм. Тиймээс Юн албан тушаалаа хүлээж авч, тангараг өргөснөөс хойших анхны уулзалтаа ийнхүү хийх гэж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн өнгөрсөн оны нэгдүгээр сард албан тушаалаас хүлээж авснаас нь хойших анхны Өмнөд Солонгосын айлчлал болно.
“Энэ удаагийн уулзалт нь хоёр орны цаашдын иж бүрэн стратегийн эвслийг хөгжүүлэх түүхэн эргэлтийг бий болно” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Бэе Хьюн Жин хэлжээ.БНАСАУ тив алгасагч баллистик пуужингаа амжилттай харвасны дараа Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд буй үед энэ уулзалт болж байна. Мөн энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос цэргийн парад зохион байгуулж, умардууд ямар ч дайнд бэлэн гэдгээ илэрхийлээд буй.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0