Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төслийн хүрээнд баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 kм авто зам, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км авто зам, нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0