Парламентын үйл ажиллагаанд цаашид оролцохгүй гэдгээ УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдлээ. Тэрбээр "УИХ хаалттай хуралдаж, Хөгжлийн банктай холбоотой гишүүдээ хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ. Хулгайтай холбогдсон гишүүдийг олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Хаалттай хаалганы цаана нэгнээ хайрлаж хамгаалдаг байж болохгүй. Яагаад авч үлдсэнээ ард түмнийхээ өмнө нээлттэй хэлэлцэх ёстой" гэв.
Мөн Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, сумдын тоог цөөлөх, Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж тэрбээр мэдэгдлээ. Т.Доржханд гишүүн цаашид УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцэнэ гэж байв. Тэрбээр ирэх пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" гэдэг тайван жагсаал зохион байгуулна залуучуудыг идэвхтэй оролцохыг уриалж байлаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0