Булган аймгийн Тэшиг суманд гарсан түймрийг унтраахаар нийслэлээс нэмэлт хүч илгээлээ
Хуваалцах:
img

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн зүгт 150 км, Хилийн 0286-р ангийн 4 дүгээр заставаас зүүн зүгт 28 км/, N49.57.26.6  E103.54.31.3 Ой, хээрийн гал түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна.

Нэмэлтээр гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөө өглөө 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлдсэн.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img