О.Батнайрамдал: АИ-92 шатахууныг ₮2,390-ээр худалдаалах боломжтой болсон
Хуваалцах:
img

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Манай улс шатахууны нөөц хэвийн буюу 45 хоногийн нөөцтэй. Сүүлийн жилийн хугацаанд дэлхийн зах зээлд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн нь 2013 оноос харагдаагүй өндөр үзүүлэлт. Үүн дээр нэмээд он гарсаар дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна.

Бидний 2022 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан шатахууны үнэ дэлхийн зах зээлд тонн нь 1,110 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцвол литр нь 3,330 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас шатахуун литр нь 3,330 төгрөгөөр орж ирж байна гэсэн үг. Бид өнгөрсөн долоо хоногт манай улсад шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн. Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна" хэмээн ярилаа.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img