Украины Одесса хотод 2014 онд Оросыг дэмжигч болон Европыг дэмжигч идэвхтнүүдийн хооронд мөргөлдөөн гарч, 48 хүн амиа алдаж, олон арван хүн шархдаж байв. Энэхүү эмгэнэлт явдлын ой өчигдөр /2022.05.02/ тохиожээ.
Энэ жил элдэв үймээн, зөрчилдөөн гаргах Оросын агентууд байж болзошгүй гэж эмээн бүтэн өдрийн турш тус хотод хөл хорио тогтоосон байна. Угтаа бол тавдугаар сарын эхний долоо хоногт Одесса хот жуулчдын хөлд дарагдсан байдаг аж. Энэ жил дайн тулаантай байгаа учир жуулчдаас илүү хорлон сүйтгэгчдэд анхаарал хандуулах ёстой гэж Одессагийн эрх баригчид үзжээ.
Украины баруун өмнөд хэсгийн гол хот болох Одесса нь ОХУ-ын ерөнхийлөгч Путины түрэмгийллийн бай болно гэж олон хүн бодож байсан. Ердөө хоёрхон өдрийн өмнө Одесса хотын нисэх онгоцны буудалд оросууд пуужингаар цохилт өгсөн. Түүнчлэн орон сууцны байшинд халдлага болж, найман хүн амиа алджээ. Тиймээс дээрх хэргүүдтэй холбогдон аюулгүй байдлаа улам чангатгаад байна.
Эх сурвалж: NBC NEWS
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0