Монгол Улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзаж байна
Хуваалцах:
img

Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Улаанбаатарт айлчлах үеэрээ Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны хариуд ОХУ-д үзүүлж буй олон улсын шахалтад Монгол Улс нэгдэхийг уриалав.

Москвагийн үйл ажиллагаа нь "олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, олон улсын дэг журмын үндсийг эвдэж  байгаа" тул олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байх шаардлагатайг Ёшимаса Хаяши мэдэгдэв. Японы мэдээллийн агентлагийн мэдээлснээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг Японы мэргэжил нэгт нөхрийн уриалгын хариуд Орост шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж чадахгүй гэж мэдэгджээ.

Ташрамд дурдахад, Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Хаяаши Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нарт бараалхав. Уулзалтын үеэр Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол-Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын удирдагч тахал өвчнийг даван туулахад дэмжлэг үзүүлсэн Японы засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлсэн. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img