2 жил
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ханжоу хотод Ма овогтой иргэн баривчлагдсан тухай мэдээ гарсны дараа Жэк Магийн үүсгэн байгуулалцсан Хятадын цахим худалдааны аварга “Alibaba” компанийн Хонконгт бүртгэлтэй хувьцааных нь ханш 9.4 хувиар унасан байна.
Ханжоу хотод “Alibaba” компани байрладаг ба тухайн иргэнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үндэслэлээр саатуулжээ.
Хятадын төрийн мэдлийн “CCTV” телевизийн мэдээлснээр хилийн чанад дахь Хятадын эсрэг дайсагнагч хүчинтэй үгсэн хуйвалдаж, салан тусгаарлахыг өдөөн турхирсан, мөн төрийн эрх мэдлийг урвуулан унагахыг дэмжсэн гэх үндэслэлээр сэжигтнийг дөрөвдүгээр сарын 25-нд баривчилж албадан арга хэмжээ авсан байна.Уг этгээд Жэк Ма эсэх нь тодорхойгүй байсан боловч “Alibaba”-ийн зах зээлийн үнэлгээ хэдхэн минутын 26 тэрбум доллароор буурчээ.
Дараа нь төрийн өмчит “Global Times” сонин сэжигтнийг 1985 онд Вэнжоу хотод (Жэк Ма 1964 онд Ханжоу хотод) төрсөн бөгөөд мэдээллийн технологийн компанид техник хангамжийн судалгаа, хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан гэж мэдээлжээ.Мөн сэжигтний нэр гурван ханзтай бол Жэк Магийн Хятад нэр Ма Юн буюу хоёр ханзнаас бүтдэг гэж тодруулга хийсэн байна. Тодруулгын дараа “Alibaba”-ийн хувьцаа эргэж сэргэжээ. Жэк Ма нь 2020 оны сүүлээр “Ant Group”-ийн IPO гаргах төлөвлөгөө нь цуцлагдсанаас хойш төдийлөн олны нүдэнд ил гараагүй байна.
Эх сурвалж: CNN
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0