2 жил
Тэрбээр "Жилд ойролцоогоор цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна. Кибер цагдаагийн албанд хандаж, гадна талаас хандалт хийлгэдэг сайтуудын нэвтрэлтийг Монгол талаас хаалгасан. Хаалгасан ч хандсаар байна. Агент гээд тусдаа албан тушаал гарч ирсэн. Тэдний Монгол данс руу мөнгө хийхээр цахим мөрийтэй тоглоомын данс нь цэнэглэгддэг. Сүүлдээ агентууд криптовалютаар хүртэл тооцоо хийдэг хил хязгааргүй орчинд мөрийтэй тоглоомтой тэмцэж байна. Тиймээс цахим орчин дахь зөрчилтэй Зөрчлийн тухай хуулиар тэмцэж байгаа. Хууль хяналтын байгууллага агентуудын дансыг нь хөөж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн арилжааны банкан дахь дансаар гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өргөн хүрээтэй шалгалтын ажил явагдаж байна. Төв талбайд өөрийгөө шатааж, амиа хорлохыг завдсан залуугийн хувьд ч гэсэн цахим тоглоомд маш их хэмжээний мөнгө, машинаа хүртэл алдсан байсан. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Тухайлбал морин тойруулгын уралдаанаар илүү соёлт харилцааг бий болгох зохицуулалтыг оруулж ирнэ. Мөн эрүүгийн болон Зөрчлийн хуулиар цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт тэмцэх тэмцлийг чангатгана" гэлээ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0