2 жил
Өмнөд Солонгосын тагнуулын алба өчигдөр НАТО-гийн кибер хамгаалалтын бүлэгт элссэн Азийн анхны гишүүн болжээ. Умард Атлантын цэргийн эвслийн бүрэлдэхүүнд байдаг кибер хамгаалалтын бүлэг буюу CCDCOE (Cooperative Cyber Defence Center of Excellence) нь Эстони улсын нийслэл Таллин хотод төвлөрдөг.
“Бид уг төвд сургах мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэгдүүлж, хамтарсан бэлтгэл сургуулилалтаа өргөжүүлж, кибер хамгаалалтын хүчин чадлаа дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байна” гэж Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Газар мэдэгджээ. НАТО-гийн кибер хамгаалалтын бүлэг 2008 онд Эстони улсын төрийн сүлжээг Оросын довтолгооноос хамгаалах зорилгоор анх байгуулагдаж байсан юм. Тус бүлэгт Өмнөд Солонгос элссэнээр гишүүдийн тоо нь 32 болж байна. Үүнд НАТО-гийн гишүүн 27 орон багтдаг юм.
Эх сурвалж: Yonhap News
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0