Германд хоол хүнсний хомстолоос дундаж давхарга ядуусын эгнээ рүү орох эрсдэлтэй болжээ
Хуваалцах:
img

Германд Хүнсний Холбоод түүхий эдийн үнийн өсөлтөөс болж ойрын хугацаанд хүнсний хомстолд орно гэсэн таамаглалыг тус улсын “Das Erste” телевизийн сувагт мэдээлжээ.

Түүхий эдийн үнэ өсөж, улмаар бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байгаа шалтгаан нь Украинд үргэлжилж буй дайны хямралтай шууд холбоотой байна. Германы хүнсний байгууллагууд эл асуудлыг түлхүү анхаарч үзэхийг эрх баригчдад уриалаад байгаа юм. Талх нарийн боовны үйлдвэрлэлийн өртөг аль хэдийн 25-30 хувиар өсөж, эрчим хүч, түүхий эд, боловсон хүчний зардал нэмэгдээд зогсохгүй удахгүй сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний үнэ дахин мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх магадлалтай байгаа аж.

Өмнө нь, шинжээчид Оросын эсрэг авсан хоригийн улмаас Германы дундаж амьдралтай оршин суугчид ч ядууралд орно гэсэн таамгийг дэвшүүлж байсан. Харин Германы хамгийн ядуу зүдүү оршин суугчид хүнс, эрчим хүчний үнэ огцом өссөнөөс болж урьдынхаас ч илүү хүнд байдалд орох эрсдэлтэй байгааг хэвлэлүүд, шинжээчид онцолж байгаа юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img